Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Хүүхдүүд цахилгаан дугуй унаж яваад осолдох тохиолдол их гарч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 398 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 7 хүүхэд гэмтсний 4 унадаг дугуй /цахилгаан унадаг дугуй/-тай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Төр хувийн хэвшлийнхнээ БАЛМАДААР “ШОРОООТОЙ” хутгахаа хэзээ зогсоох вэ
Төр хувийн хэвшлийнхнээ БАЛМАДААР “ШОРОООТОЙ” хутгахаа хэзээ зогсоох вэ
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.