Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Шаардлагатай цементийг дотоодын үйлдвэрлэгчид шуурхай нийлүүлж эхэлснээр замын ажил төлөвлөгөөт хугацаандаа амжих боломж бүрдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дарханы замын явцын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний хувьд сайдын ажил авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Дарханы зам дээр 20 орчим километр зам хатуу хучилтай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 км нь хатуу хучилттай болж байна. Ирэх сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Болж өгвөл ирэх сарын 30-н гэхэд 2 урсгалтай 4 эгнээ замын нэг урсгал хоёр эгнээг нээж шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлнэ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 15-наас хойш зогссон. Үүнээс шалтгаалан цементийн тасалдал хомстолоос үүссэн. Үүнийг шуурхай хугацаанд хангаж, нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлээр "Монцемент", "МАК", "Налгар түшиг " компаниудтай ойлголцож, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болохыг хүссэн. Эдгээр компаниуд бидний хүсэлтийг нааштай хүлээж авч цемент тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 тонн цемент авахад Дарханы замын төлөвлөгөөт эгнээг ашиглалтад оруулах боломжтой" гэв.

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг хязгаарлажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд