Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Банкуудын гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн эх үүсвэрээс хасч тооцно

Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр бодлогын хүү 12 хувьд хүрч байгаа юм.

Мөн энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр "гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкнуудын гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөцөд тооцох эх үүсвэрээс хасаж тооцох багц шийдвэрийг гаргалаа. Энэ нь 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар үйлчилнэ. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, уул уурхайн бус салбарууд нийт дүнгээрээ 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоодын эд ийн засаг цар тахлыг давсныг илтгэж байна. Энэ оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг 3 хувьд хүргэхээр нэмэгдүүлж тооцлоо" гэв.

Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөж, 12 хувьд хүргэлээ
Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөж, 12 хувьд хүргэлээ
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.