Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор ОЗОНЫ ДУСАЛ“ хийж байна гэх асуудалд ЭМЯ тайлбар өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 50 секунд

Бага насны хүүхдэд озонтой дусал хийж байна гэх зар мэдээлэлтэй холбоотойгоор ШӨХТГ-аас шалгалт хийж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл тодруулга мэдээллийг өглөө.

-Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн томуу, томуу төст өвчин нэмэгддэг. Гэтэл зарим эмнэлгүүд бага насны хүүхдэд "Озон эмчилгээ" хийнэ гэсэн мэдээлэл тархаад байгаа шүү дээ. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Намрын улиралд бага насны хүүхдүүдийн дундах томуу, томуу төст өвчний эхний үе болж өнгөрдөг. Хичээлийн шинэ жил эхлээд хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа явж, олноороо цуглах үед томуу, томуу төст өвчний шинж тэмдэг, өвчлөл нэмэгддэг. Энэ үед хамгийн чухал асуудал бол иргэд өөрсдийн дархлааг сайтар дэмжих хэрэгтэй. Дан ганц хүүхэд гэлгүй бүх хүн дархлаа дэмжих хоол унд болон бусад амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Мөн хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрвэл хамгийн эхлээд асрах, сувилах шаардлагатай. Ингэхдээ төрөл бүрийн эм хэрэглэх бус эмчийн жороор хүүхдэд эм бэлдмэл өгөх шаардлагатай.

Озон эмчилгээний тухай ЭМЯ ямар нэг эмнэлзүйн удирдамж, заавар гаргаагүй. Эрүүл мэндийн байгууллагууд төрийн захиргааны төв багууллагаас гаргасан удирдамж, зааврын дагуу тухайн эмнэлэг эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах ёстой байдаг.

Яагаад озон эмчилгээний заавар, удирдамж гаргадаггүй вэ гэвэл, Аливаа шинэ эмчилгээ, технологийг нэвтрүүлэхдээ тухайн улс заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Тухайн улсад биш юм аа гэхэд бусад улс оронд ямар нотолгоо гарсан байна, мөн тухайн хүний өвчнийг оношлоход хэр ач холбогдолтой байх мөн үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө байгаа эсэхийг харгалзан үзэж байж эмчилгээ хийх ёстой.

Гэтэл бид озон эмчилгээний талаар судалгаануудыг авч үзэхэд сайн үр дүн байгаа хэдий ч муу нөлөө их байдаг. Тийм учир ЭМЯ өнөөдрийг хүртэл озон эмчилгээний талаар удирдамж, заавар гаргаагүй байна.

Иргэд өөртөө хийлгэж байгаа эмчилгээний талаар маш сайн судалж байж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.