Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фэйсбүүкээр “покер” зохион байгуулж, орлого олсон этгээдэд ял оноож орлогыг нь хураажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 36 секунд

Иргэн Б нь фэйсбүүк ашиглан, шууд бичлэг хийх замаар “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, нэг тоглолтод 10.000 - 20.000 төгрөг, нийт 5.891.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ.

Эрүүгийн хуульд зааснаар, Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсаныг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Прокуророос Б-г ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс иргэн Б-г мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульд заасны дагуу Б-н мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлого болох 5.891.500 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б-н өмгөөлөгчөөс “... 5.891.500 төгрөгийн ашиг олоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар бусдаас авсан 5.891.500 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, ашиг олсон болох нь тогтоогдсон гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

ШУУД: АЗХ-ны IX чуулган болж байна
ШУУД: АЗХ-ны IX чуулган болж байна
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.