Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Цочир хүйтрэхийг анхааруулж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсэг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрнэ.

2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас анхааруулав.

ХӨГЖЛИЙН БАНК: Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй томоохон зээлдэгчдийг онцолж байна
ХӨГЖЛИЙН БАНК: Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй томоохон зээлдэгчдийг онцолж байна
 
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл алтны санхүүжилт, гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцжээ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл алтны санхүүжилт, гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.