Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Амартүвшин: Нэг айл сард 85 мянга, жилд сая орчим төгрөгийн өр зээлэнд орж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаачилж, МҮХАҮТ-тай хамтран бизнес эрхлэгчдийн уулзалтыг өнөөдөр /2022.09.16/ зохион байгууллаа. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар оролцов.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Өрхүүдийн дунд хийсэн судалгаагаар нэг айл сард -85 мянган төгрөг, жилд сая орчим төгрөгийн өр зээлэнд орж байна. Ажил хийж цалин аваад байгаа хэрнээ ийм хэмжээний өртэй үлдэж байна гэсэн үг. Цалин өсөөд байгаа юм шиг хэрнээ худалдан авах чадвар буураад байгаа. Реформын шинжтэй өөрчлөлт хийхгүй бол энэ процесс тасралтгүй үргэлжилнэ. Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг бид давж хараахан гараагүй. Жинхэнэ хүндрэл урд маань байгаа" гэлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна
Өнөөдрийн байдлаар нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна
 
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.