Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрийн байдлаар нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Нийслэлийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамжийн дагуу сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

Борлуулалтын тухайд "Таван толгой түлш" ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Түлш хадгалсан агуулахаас борлуулалтын цэгүүд рүү түлш хүргэх тээвэрлэлтийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Хэдийгээр гадаа агаарын температур нэмэх хэмтэй, цаг агаар дулаан байгаа ч нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-буюу өчигдрөөс түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эхний ээлжинд 450 цэг нээсэн. Аравдугаар сарын 1 гэхэд нэмж 200 цэг ажиллуулах бөгөөд энэ жилийн хувьд 650 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулна.

АНУ-ын Иллинойс муж аллага, галдан шатаах зэрэг 12 төрлийн гэмт хэрэг хийхийг зөвшөөрсөн хууль баталжээ
АНУ-ын Иллинойс муж аллага, галдан шатаах зэрэг 12 төрлийн гэмт хэрэг хийхийг зөвшөөрсөн хууль баталжээ
 
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.