Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын баяр өнөөдрөөс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Жил бүрийн хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулагддаг 32 дахь удаагийн Үндэсний номын баярын арга хэмжээ өнөөдрөөс есдүгээр сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Уг номын баярт зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид оролцож номын соёлыг танилцуулах арга хэмжээ болох юм.

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлог. Есдүгээр сарын 16-ны өдрийн 13.?? цагаас Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд нээлтийн ёслол болох бол 21 аймагт аймгуудын төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар эхлүүлэх юм. “Хүүхдийн номын хүрээ”, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”, номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна.

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулдаг Номын баяраар нийт оролцогчдын 75 хувь нь 15-35 насны залуучууд багтдаг аж.

Улаанбаатарт 14 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 14 хэм дулаан, бороотой
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.