Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Үдийн хоол хөтөлбөрийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө "Өнөөдрийнх байдлаар МХЕГ 26 хяналт шалгалт, нэг шалгалт, нэг лабораторыг хариуцаж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйл ажиллагааг тараан байршуулах буюу бодлогын яамдад хяналт шалгалтын чиг үүргийг өгөх боломжтой гэж үзэж байгаа. 9-11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргийг хариуцуулах боломжтой гэж бид судалсан. Харин эрүүл мэнд, хүнс, эм зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагын түвшинд авч явна. Салбар бүрт ерөнхий байцаагч ажиллана.

Чадвартай, өндөр түвшний шаардлагыг хангаж чадах хувийн хэвшил Монголд хангалттай байгаа. Үүнд ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар хандаж ирсэн зүйлийг таслан зогсооно" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан улсад очиход тус улсын  Ерөнхий сайд угтан авчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан улсад очиход тус улсын Ерөнхий сайд угтан авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд