Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан улсад очиход тус улсын Ерөнхий сайд угтан авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод буулаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтаж авчээ.

ЗГ-аас хэрэгжүүлж байгаа сургалтад хамрагдаагүй төрийн албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгоно
ЗГ-аас хэрэгжүүлж байгаа сургалтад хамрагдаагүй төрийн албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд