Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: “Буянт-Ухаа“ ОУ-ын нисэх буудлын байранд ЦХХХЯ нүүж очно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 41 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанд ЦХХХЯ, түүний харьяа байгууллагууд болон инноваци технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг "Буянт-Ухаа" ОУ-ын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх асуудлаар танилцуулга хийлээ. Тус танилцуулгын хүрээнд засгийн газрын хуралдаанаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, инновацийн төв болгон өрөгжүүлэх ажлыг судлах үүргийг ЗГ-ын хэрэг эрхлэх газрын даргад хүлээлгэн өглөө.

Буянт-Ухаа нь олон зуун инженерүүдийн бүтээн босгосон томоохон бүтээн байгуулалт. Тус нисэх буудлын барилга байгууламжийг үр ашигтай ашиглах чиглэлээр мөн засгийн газраас өмнө гарсан төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх тогтоол батлагдсантай холбоотойгоор ЦХХХЯ болон түүний харъяа байгууллагууд "Буянт-Ухаа" ОУ-ын нисэх буудлын байгууламжийн тодорхой хэсэгт нүүж очин тэнд байршина. Тогтолцооны хувьд амжилттай ажиллаж чадахгүй байсан "Мэдээлэл технологийн үндэсний парк" гэсэн байгууллагаа түшиглэн инновацийн төв болгон өргөжин хөгжүүлэх зорилготойгоор өнөөдрийн танилцуулгыг хийлээ.

Орчин үеийн өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн аж үйлдвэрийн салбарыг бий болгох, шинэ технологи бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гарааны компаниудад зориулсан инкубаторын цогц үйл ажиллагааг нэвтрүүлэх, оюуны өмч судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад эргэлтэд оруулсан оюуны өмчүүдийг цааш экспортлох, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байна.

ЗГ-ын 2019 онд баталсан 457-р тогтоолоор "Буянт-Ухаа" ОУНБ-ыг ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр мөн нисэхийн сургалтын төвийн чиглэлээр, ачаа тээврийн чиглэлээр, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллуулах тогтоол батлагдсан байдаг. Тиймээс салбар дундын уялдаа холбоог сайжруулж, инновацийн төвийг тэнд байгуулах нь зөв гэж манай яам үзэж байгаа.

Цаашид мэдээлэл технологийн паркийн үйл ажиллагааг өргөжүүлсэнээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, технологийн болон гарааны компаниудаа "Буянт-Ухаа"-д үйл ажиллагаа явуулах болон дэмжлэг үзүүлэх нөхцлийг бий болгоно. Цаашид Буянт-Ухааг Монголын цахиурын хөндий болгох эхлэлийг тавьж байна. " гэлээ.

“Буянт ухаа нисэх буудлыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлд ТӨР ашиглана“
“Буянт ухаа нисэх буудлыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлд ТӨР ашиглана“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.