Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Ж.Соронзонг ажлаас чөлөөлсөн асуудалд надад ямар ч ЭРХ АШИГ байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 49 секунд
гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан. Гэвч эл шийдвэрийг тус сургуулийн эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, өнөөдөр ч БШУЯ-ны гадаа жагсаалаа үргэлжлүүлж байна. Тэгвэл Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тушаалтай холбоотой зарим асуудлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөхдөө тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн тайланг үндэслэл болгосон гэж танай яамнаас мэдэгдсэн. Санхүү, удирдлагын тайлангаар ямар алдаа, дутагдал илэрсэн юм бэ?

-Авилгатай тэмцэх газар дээр тухайлсан хэргүүд шалгагдаж байгаа юм билээ. Тухайлбал, өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдтэй түрээсийн гэрээ байгуулсан гэдэг ч юм уу. Өнгөрсөн намар БШУЯ хяналт шинжилгээ мониторингийн газрын аудитын шалгалт оруулсан. Тухайн сургууль дээр олон зөрчил дутагдал гарсан. Тиймээс цаг хугацаатай үүрэг өгсөн. Үүнийг арилгуулах ёстой. Давхар Авилгатай тэмцэх газар дээр шалгаад явж байгаа юм билээ.

-Олон нийтийн дунд таныг Ж.Соронзонтой эрх ашгийн зөрчилтэй учраас ийм шийдвэр гаргалаа гэх хардлагууд ч гараад байгаа. Танд үнэхээр ийм эрх ашгийн зөрчилтэй зүйл бий юу?

-Надад ямар эрх ашгийн зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчилтэй байсан бол би ийм шийдвэр гаргана гэж үү.

-Өнгөрсөн долоо хоногоос эхлэн эцэг, эхчүүд жагсаал цуглаан зохион байгуулж байна шүү дээ. Жагсаалтай холбогдуулж та байр сууриа илэрхийлэхгүй юу. Таныг Ж.Соронзон жагсаалд турхирсан гэх твиттер хуудаснаа жиргэсэн мэдээллээ нягталсан эсэх дээр асуумаар байна?

-Өчигдөр та бүхэн харсан байх. Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр сургуулийнхаа хамт олны дотоод групп дээр 7 хоног бүр жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл бидэнд ирсэн учраас үүнийг олон нийтэд ил болгосон.

-Ж.Соронзон сэтгүүлчийг доромжилж, ялгаварлан гадуурхсан шинжтэй үг, үйлдэл гаргасанд нь олон нийт бухимдалтай хандсан. Таны хувьд БШУ-ны сайдын хувьд болоод хувьд хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сургуулийн захирал байтугай багш ч хүнийг өнчин, ээжийг нь архичинаар нь дуудах ёс суртахууны алдаа байж болохгүй. Энэ утгаараа ч гэсэн Ж.Соронзон бол цаашид сургуулийн хувьд ч, боловсролын салбарт ч ажиллах ёс зүй байхгүй, дуусгавар боллоо гэж харж байна.

-Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ны Элчин сайдын яамнаас эл тушаалтай холбогдуулан гаргасан мэдэгдлийн тухайд?

-Захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Аль ч улсын элчин сайдын яам МУЗГ-ын гаргасан болон БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэх болчимгүй мэдэгдлийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл гэж харж байна. Энэ асуудал дээр удахгүй ГХЯ-наас ноот бичиг гаргах байх гэж бодож байна.

ХУД-т тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан хөдөлгөөн сайжруулах зориулалт бүхий тоглоомуудыг суурилуулж байна
ХУД-т тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан хөдөлгөөн сайжруулах зориулалт бүхий тоглоомуудыг суурилуулж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.