Он гарснаас хойш манай улс импортоор нийт 5599,7 сая буюу 5,6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2021 оны мөн үеэс 1125,8 сая ам. доллар буюу 25,2 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортоор нийлүүлэгдсэн барааны 97,1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг харвал элсэн чихэр, цагаан будаа, хүнсний ногоо, ургамлын тосны импорт буурсан байна. Тодруулбал, он гарснаас хойш 44,5 мянган тонн элсэн чихэр импортолсон нь өнгөрөгч оныхтой харьцуулбал найман хувиар буурчээ.
Харин өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, самар, жимс, тахиа, гахайн мах, өөхний импорт өмнөх хоёр онтой харьцуулахад өссөн аж.