Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хийн хоолойн төсөлд Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийгээд дуусч байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Тус чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн талаар асуухад хариулт өглөө. Тэрбээр "Бидний хувьд Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийгээд дуусч байна. Өнөөдөр нягталж дахин ярилцсан.

Хийн хоолой яагаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах ёстой вэ гэхээр бүс нутаг хамтдаа хөгжиж интеграцид орж, илүү их эдийн засгаараа уялдах ёстой. Зөвхөн хийн хоолой биш миний танилцуулсан төмөр зам, авто замын төслүүд агаарын тээвэр интеграцид орох нь чухал гэж үзэж байна. Ингэснээр манай бүс нутгийн өрсөлдөх чадвар дээшилнэ" хэмээлээ.

БИЧЛЭГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнын эдийн засгийн чуулга”-нд илтгэл танилцууллаа
БИЧЛЭГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнын эдийн засгийн чуулга”-нд илтгэл танилцууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд