Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЦЭГ ЭХЧҮҮД: “Орос 3 дугаар сургуульд зөвхөн дундаж амьдралтай, дээд боловсролтой, сэхээтний хүүхдүүд сурдаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 34 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан. Түүнийг чөлөөлөхдөө Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон гэсэн юм. Гэхдээ БШУ-ны сайд тушаал гаргасан ч ОХУ-ын тал эцэслэн шийдэх аж.

Харин БШУ-ны сайдын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн эцэг эхчүүд өнөөдөр БШУЯ-ны гадна жагсаал зохион байгууллаа. Эцэг эхчүүдийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.

Эцэг эхийн төлөөлөл 1 "Бид хүүхдээ энэ сургуульд оруулахын тулд авлига хахууль өгөөгүй. Шалгалтыг нь өгөөд оруулсан. Хүүхдүүдийг маань хохироож байна. Тэр сэтгүүлч маш сайн сургуулийг унагаахын тулд зохион байгуулалттай ажиллаж байна. Хүүхдүүд маань хүртэл өөрсдийнхөө эрх ашигийг хамгаалахын тулд жагсая, нэгдэе гэж байна. Тайван хичээл хийх боломжгүй байна. Багш нар нь хүртэл хичээлээ зааж чадахгүй байна. Хүүхдүүдийн сурах орчныг үгүй хийж байна. Энэ сургууль шиг сайн сургууль өнөөдөр Монголд байхгүй. Энэ сургуулийг өнөөдөр ийм болгоно гэдэг чинь асар их ажил. Зүгээр байгаа сургуулийг дампууруулах гэж байгааг гайхаж байна. Менежмент гэдэг чинь энийг л хэлж байгаа юм. Бусад Монгол сургуулийг ч энэ Орос 3 шиг болгомоор байна" гэлээ.

Эцэг эхийн төлөөлөл 2 "Эцэг эхчүүд хүүхдүүдээ Соронзон багшаар удирдуулаад энэ сургуульд сургамаар байна гэсэн байр суурьтай байна. Менежер хийнэ гэдэг чинь маш олон жилийн туршлага. Нэг өдөр нэг хүн гарч ирээд л авлигач гээд хэлээд хаяж болохгүй. Өнөөдөр хадгаламжийн асуудал яригдаад байна лээ. Тэр чинь сургуулийн мөнгийг хадгаламжиндаа хийж байгаад хүүгээр нь сургуулийн засвар гэх мэт зүйлд зарцуулдаг. Жил бүр эцэг эхийн хурлын үеэр энэ санхүүгээ тайлагнадаг" гэлээ.

Эцэг эхийн төлөөлөл 3 "Ж.Соронзон захирал тэр сэтгүүлч залууг өнчин өрөөсөн гээд ярьчихаж байна лээ. Энэ хүн аргаа барьж байна шүү дээ. Тэвчээр нь барагдаад хэлэх муу үг нь олдохгүй болсон байна. Энэ сэтгүүлч энэ сайт юугаар цалинждагийг шалгадаг газар нь шалгаасай. Санхүүд нь шалгалт оруулмаар байна. Энэ сэтгүүлч залуу шантаажаар мөнгө олдог. Хууль бус аргаар мөнгө олдог учраас бусдыг өөр шигээ бодож байна.

Одоо хүүхдүүд маань гэр орондоо хичээлээ ч хийж чадахгүй, юун авлига вэ гээд бүр гайхаж байна" хэмээлээ.

Эцэг эхийн төлөөлөл 4 "Энэ үүсээд байгаа нөхцөл байдлаас болж хүүхдүүд энгийн дарамтад орж байна. Муусайн авлигачдын хүүхдүүд сургууль гэж байна шүү дээ. Сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байгаа. Сургуулийнхаа үүдэнд чөлөөтэй ч байж чадахгүй. Гарахад нь л баахан хүмүүс ирчихсэн байна. Тэр сэтгүүлч залуу маш бохир зүйл явуулж байна. Ямар захиалгаар явж байгаа вэ гэдэг хардалт байна. Удирдлагын хувьд Монголд хайгаад үзсэн ч ийм удирдлага, менежменттэй, сахилга баттай, амжилттай яваа удирдлага байхгүй. Мундаг сайн гээд л байгаа өндөр төлбөртэй сургуулиуд хэзээ ч ийм сайн байдаггүй. Энэ сургууль бол түүхэндээ нэртэй. Үеийн үед сайн байсан. Нарийн ярьвал, энэ сургуулийг Орос 3 гэдэг утгаар нь биш, менежментийг нь мэддэг хүн бол Соронзон гэдэг хүн байдаг учраас энэ сургуульд хүүхдээ өгдөг. Энэ сургуулийн амин сүнс нь. Энэ хүн байхгүй бол хүүхдээ хэзээ ч өгөхгүй" хэмээлээ.

Эцэг эхийн төлөөлөл 5 "Миний хоёр охин энэ сургуульд сурдаг. Онлайнаар хичээл ордог байхад шалгалт болон хүүхдүүддээ хандаж байгаа хандлага, харилцаанаас ямар сайн сургууль болхийг нь харж болно. Хүүхдүүдэд сахилга баттай, ариун цэвэрч, цаг барих зэрэг асуудлуудыг ягштал нь заадаг. Миний хүүхэд дээр гарч буй өөрчлөлт надад эерэг байгаа мөн үеийнх нь хүүхдүүдтэй харьцуулахад "хол" илүү байгаа. Тийм учраас энэ сургуульд хүүхдээ өгөхийн тулд удаан бэлдсэн. Энд авлига өгч хүүхдээ сургуульд оруулсан эцэг эх байхгүй. Төрийн өндөр албан хаагч эсвэл баян хүмүүсийн хүүхдүүд байдаггүй. Зөвхөн дундаж амьдралтай, дээд боловсролтой, сэхээтэн айлын хүүхдүүд сурдаг." гэв.

З.Төмөртөмөө: Өвлийн бэлтгэл ажилд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн
З.Төмөртөмөө: Өвлийн бэлтгэл ажилд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.