Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Netflix: Шуугиан тарьж буй таван К-драма

Ангилал
Дэлхий дахинд Бусад
Огноо
Унших
4 минут 29 секунд
BIG MOUTH

Сүүлийн жилүүдэд "NETFLIX" компани БНСУ-ын кино урлагт ихээхэн анхаарлаа хандуулж байгаа билээ. Яг одоо дэлхий дахинд цацагдаж үзэгчдийн анхаарлыг татаж буй өмнөд Солонгосын цувралуудыг хүргэж байна.

"BIG MOUTH"

Нийт 16 ангитай тус цуврал нь энэ оны долоодугаар сарын 19-нд эхний анги нь NETFLIX платформоор цацагдсан. Энэ долоо хоногт 12 болон 13-р анги цацагдаж байгаа билээ.

Киноны IMDb үнэлгээ: 8.0/10

Тус кинонд Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Жун Сог/ Lee Jong-suk/ болон Girls Generation хамтлагийн дуучин Юна /Yoona/ гол дүрд тоглосноороо үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж буй.

Үйл явдал: Гол дүр болох Пак Чан ху нь 10 хувь л ялах магадлалтай гэгдэх, “Том Амт” хочтой чадвар муутай өмгөөлөгч. Тэрээр Гүчон хотын томчуудтай орооцолдсоноор томоохон гэмт хэрэгт холбогдож луйварчин “Том Харх” болж сэжиглэгддэг. Ингээд Чан ху шоронгийн хатуу хөтүүг даван туулахын тулд жинхэнэ “Том Харх” болохоор шийднэ. Мөн түүний эхнэр Гү Ми ху нөхрийнхөө нэрийг цэвэрлэхийн төлөө тэмцэх нэг минут уйдахааргүй адал явдлыг үзэх болно.

"LITTLE WOMAN"

Энэ долоо хоногт NETFLIX-ээр эхний 2 анги нь цацагдсан тус цуврал нь 12 ангитай. Эхний ангиасаа авхуулаад үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж буй тус цувралд ядуу тарчиг амьдралд өссөн бие биедээ хэнээс ч илүү хайртай , ойр дотно эгч дүүс, алга болсон 70 тэрбум воны хэрэгт холбогдож улмаар Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий гэр бүлийн өөдөөс сөрөн зогсож, тэмцэх шаардлага гардаг.

Тус цувралд ямар ч дүрийг чадварлагаар бүтээдгээрээ алдартай "Goblin" цувралаар нь сайн мэдэх жүжигчин Kim Go eun тоглосон байна.

"THE LAW CAFE"

Мөн энэ долоо хоногт цацагдсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж буй цувралын тоонд "The law cafe" орлоо. Тус цуврал нь Инээдэм, гэмт хэрэг, романтик төрөл жанрын цуврал юм. Нийт 16 ангитай ба дараагийн долоо хоногт 3 болон 4-р анги нь цацагдана. Гол дүрд тоглосон кино бүртээ амжилтыг авчирдгаараа алдартай Lee Seung gi тогложээ.

Киноны IMDb үнэлгээ: 8.0/10

Үйл явдал: Шударга бусыг тэвчдэггүй, гал мэт дүрэлзсэн зантай үзэсгэлэнтэй өмгөөлөгч Ким Юүри , суут ухаантан гэгддэг прокуророос барилгын эзэн болсон этгээд зан чанартай Ким Жонху нарын түүхийг өгүүлэх аж.

TODAY"S WEBTOON

Долоодугаар сарын 29-нд эхний анги нь цацагдсан тус цуврал нь 16 ангитай бөгөөд хамгийн сүүлийн анги буюу 16-р анги нь энэ сарын 17-нд гарна. Хамгийн анх тус киног 12 ангитай байхаар төлөвлөсөн боловч үзэгчдийн үзэлт, чансааг харгалзан үзэж 16-р анги хүртэл нь цацахаар болжээ.

Киноны IMDb үнэлгээ: 8.9/10

Киноны гол дүрд сүүлийн үед хүч түрэн гарч ирж буй залуу жүжигчид болох Kim Seo Jeong, Nam Yoonsoo нар дүр бүтээснээрээ онцлог юм.

BECOMING WITCH

Анги ахих тусам үзэлт нь өсөж буй киноны нэг бол Becoming witch цуврал юм. Гол дүрд ямар ч киноны дүрийг чадварлагаар бүтээдэг бидний сайн мэдэх Lee Yuri тогложээ. Тус киноны хамгийн эхний анги энэ оны 6-р сарын 25-нд цацагдсан бол есдүгээр сарын 10-нд сүүлийн анги цацагдана. Нийт 12 ангитай бөгөөд долоо хоногт нэг анги цацагддаг аж.

ШУУД: Ж.Соронзонг чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцсэн эцэг эхчүүд БШУЯ-ны гадаа жагсаж байна
ШУУД: Ж.Соронзонг чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцсэн эцэг эхчүүд БШУЯ-ны гадаа жагсаж байна
 
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.