"Фантастик" продакшн "Цурам ажиллагаа" буюу Зура 2 шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Тодруулбал, киноны нээлт энэ сарын 9-ны өдөр болох юм. Шинэ уран бүтээлээ нээх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Энэ үеэрээ "Өргөө" кино театр хүнд нөхцөлтэй гэрээг хүчээр тулгадаг асуудлаар мэдээлэл өгөх гэж байсан боловч бизнесийн байгууллагууд хоорондоо тохиролцсон гэдгээ илэрхийллээ. Улмаар шинэ уран бүтээлийнхээ зураг авалтыг Тайланд, Солонгос, Монголд хийсэн. Нийт 52 хоногийн хугацаанд зураг авсан. Мөн гадаад уран бүтээлчид тоглуулсан. Тус киног бүтээхэд нийт 1 тэрбум гаруй төгрөг зарцуулсан хэмээн мэдээллээ.