Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ 2024 оны сонгуульд Ардчилсан намаа УДИРДАЖ орно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 5 секунд
Ubn.mn

Хэдхэн сарын дараа 2024 оны сонгуулийн ажиллагаа үндсэндээ эхлэх гэж байна. Ирэх нэг жилийн хугацаанд эрх баригчид нийгэмд таалагдах бүхнийг хийж сонгуульдаа бэлдэнэ. Харин сөрөг хүчин улс төрөө идэвхжүүлж сонгуульдаа бэлдэх учиртай.

Гэвч сөрөг хүчин гэгдэх АН-ынхан өнөөдөр сонгуульдаа бэлдэх нь байтугай өөр хоорондоо эв эеээ ололцож ядахгүй явсаар байна. Хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн уг тэмцэл намынх нь болон гишүүдийнх нь үнлэмжийг өдрөөс өдөрт унагасаар байна. Тамга, тэмдгийн маргаан нь нэг талдаа гарч Дээд шүүхээс эрх бүхий хуулийн этгээдээр С.Эрдэнэ талын АН-ыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч Х.Баттулга тэргүүтэй ЖАН-гийнхан асуудлыг хурцатгаж, УИХ дахь бүлгийг нь самрахаас эхлээд олон хорлонтой үйл ажиллагааг явуулсаар байна.

Яг одоо нийгэмд АН-ынхан шинэ лидерээ гаргаж ирж, дараагийн сонгуульд олигтойхон сөрөг хүчин шиг орох болов уу гэсэн горьдлогыг тээж буй. Харамсалтай нь хууль ёсны тамга, тэмдэг эзэмшигч С.Эрдэнэ намын даргын суудлаа дараагийн сонгуулиас өмнө шилжүүлэхгүй бололтой. Улс төрийн хүрээнийхэн дунд саяхан С.Эрдэнэ Ардчилсан намаа удирдаж, 2024 оны сонгуульд орно гэдэг яриа гарсан.

Уг нь намын хурлаа хийгээд шинэ даргаа өнгөрсөн долдугаар сар гэхэд тодруулна гэж хавар ярьж байсан ч тийм процесс өрнөсөнгүй. Одоо ч АН-ын Их хурлын чимээ алга.

Харин дээрх яриаг баталгаажуулах мэт С.Эрдэнэ саяхан намынхаа залуучуудтай уулзах үеэрээ “Тодорхой түвшинд бэлтгэгдсэн лидер хаана байна аа. Залуучуудаас би энийг л асуумаар байна. Үнэхээр хүчтэй гарч ирвэл би өгөхөд бэлэн байна. Би М.Тулгатыг лидер гэж бодоод гурван удаа Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх гэж оролдсон. Ний, нуугүй хэлэхэд М.Тулгат бидний бодож байсан лидер биш байсан. Нийгэмдээ танигдсан хүчтэй лидер гараад ирвэл би өгөхөд бэлэн байна. Нас харгалзахгүй. Хатуухан хэлэхэд яг энэ намын тамгыг өнөөдөр шалгараагүй, үнэлэгдээгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй хэн нэгэн этгээдэд өгөх л юм бол улс төрийн наймаа явна. Энийг би маш сайн мэдэж байна” гэв.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ даргын энэ яриа ойрын өдрүүдэд саарал оронд улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад буй “С.Эрдэнэ АН-ыг дараагийн сонгуульд авч орно” гэх яриатай холбогдож байна. Учир нь АН-ын залуучууд дунд үнэндээ нам аваад явчих лидер гэж байхгүй. Ганц гайгүй зүтгэлтэй байсан М.Тулгат нь С.Эрдэнийн хувьд лидер биш байж. Тиймээс яаж ч хайсан залуучуудаас нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидер олдохгүй. Бүгд “өлгийндөө өтөлсөн”. Ах нарынхаа үгнээс гардаггүй тоглоомын хүүхэлдэйнүүд болж дууссан.

Харин хууччуул дундаасаа л лидер хайвал юу юм гэхээс. Гэхдээ хуучин лидерүүд нь бүгд нүүрэндээ “баас” наалгачихсан. Ингээд бодохоор АН-ын хувь заяа дараагийн сонгуулиар тун ч хэцүүхэн байдалд орох бололтой. Мэдээж МАН-ынхан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй болсон С.Эрдэнэтэй нь хамт сонгуульд оруулахыг л хүснэ. Эрх баригчдад АН-ыг хүчтэй лидерт аль болох өгүүлэхгүй байх тактик баримтална. Сая гэхэд л сайдын суудлаар хуураад хооронд нь баахан зодолдуулчихлаа.

Г.Лхагвадорж

Монголын оюун ухааны академи ой тогтоолт, түргэн бодолтын ангидаа элсэлт авч байна
Монголын оюун ухааны академи ой тогтоолт, түргэн бодолтын ангидаа элсэлт авч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.