Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь өнгөрөгч долоо хоногт 721 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн байна. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сард нэр бүхий ажилтнуудынхаа дансаар мөнгө гаргуулан авч хувьдаа завшсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Ажилтнуудынхаа дансаар мөнгө гаргуулан авч хувьдаа завшсан албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.