Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч төрд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь өнгөрөгч долоо хоногт 721 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны долдугаар сарын 06-ны өдөр хууль бус дуудлага худалдаа зохион байгуулж “Лексус-570” маркийн, “Тоёота Хайс” маркийн болон “BMW-535” маркийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн хамаарал бүхий “Э”, “Б” нарт хямд үнээр худалдан борлуулж, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ.

АТГ: Иргэнээс хахууль нэхсэн гаалийн байцаагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа
АТГ: Иргэнээс хахууль нэхсэн гаалийн байцаагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.