Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: МИАТ компанийн нислэгийн тийзний үнэ өссөн гэдэг нь ТАШАА мэдээлэл

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу ШӨХТГ-аас шалгалт хийжээ. Эл асуудалтай холбоотойгоор МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжинрүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа гэх мэдээлэл өгсөн байна.

Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайтруу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна. Мөн зарим иргэдийн хардаж байгаа шиг худалдаж авсан билетийг дамжуулан, дамлан борлуулах техникийн боломж байхгүй юм байна. МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улсруу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна.

May be an image of text

May be an image of text that says 'RBax MIAT Mongolian Airlines OM-501 yлAc3H cyyAaл:: ULAANBAATAR (UBN) SEP28 7:45 TOKYO (NRT) SEP28 13:40 04:55 1180km TepmиHaл:- uarийH 6yc: 8 GMT TepmиHaл: 2 uarийH 6yc: 9 GMT oHrou coлиx Hиcл3r xoopoHAblH xyrauaa: 02:15 (6orиHo xyrauaa) Hainan Airlines HU-440 yлAc3H cyyAaл:: 9 TOKYO (NRT) SEP28 15:55 BEIJING (PEK) SEP29 9:35 18:40 829km TepmиHaл:- uarийH 6yc: 9 GMT TepmиHaл 2 uarийH 6yc: 8 GMT'

С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар тавих саналыг Х.Баттулга тавьсан
С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар тавих саналыг Х.Баттулга тавьсан
 
“МООД“ Б.Болдын дэд даргаар нь томилогдсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний хороо ЦАЛИНГҮЙ
“МООД“ Б.Болдын дэд даргаар нь томилогдсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний хороо ЦАЛИНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.