Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар: Тэгш, сондгой хягаарлалтыг дүн шинжилгээг харж байж шийдэх нь зөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ныг хүртэлх найм хоногийн хугацаанд автомашинуудыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Ингэснээр замын хөдөлгөөн 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Үр дүн гарч байгаа тул иргэдийн зүгээс тэгш, сондгойгоор үргэлжлүүлэх явуулах саналыг 1111 төвд маш ихээр ирүүлсэн байна.

Тэгвэл уг асуудалд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүн шинжилгээг харж байж шийдэх нь зөв. Иймд ядаж 09.10 хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй" хэмээжээ.

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явсан найм хоногийн үр дүнг НИТХ-аар оруулна
Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явсан найм хоногийн үр дүнг НИТХ-аар оруулна
 
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.