Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Нийт 228 иргэний сорьцод шинжилгээ хийхэд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 02-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Лабораториудад 228 иргэний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, ажиглалтын байранд тусгаарлагдсан 158, 34 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Бельги улсаас ирсэн иргэнийг одоогоор тандалт судалгааг хийгээд явж байна. Тухайн иргэн шинж тэмдэггүйгээр буюу өөрийгөө вирус авснаа мэдээгүй байх магадлал өндөр байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бельги улсаас ирсэн Ховд аймгийн иргэнд шинж тэмдэг хөнгөн илэрсэн бөгөөд орчин тойрондоо халдвар тараагаагүй учир иргэд тайван байх хэрэгтэй. Тухайн иргэн өөрийгөө халдвар авснаа мэдээгүй байж болох юм. Нийт 3 онгоцоор ирсэн 800 гаруй хүний шинжилгээг хийгээд явж байна. 40 гаруй сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглаж байгаа" гэлээ. 

"Үйлчилгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллан, иргэд маскгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээлэл ирж байна"
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.