Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байна. Өчигдөр 115 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Өнөөдөр өглөө ирсэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан. Тус онгоцоор ирсэн иргэдийг эмнэлэг, зочид буудал, сувилалуудад хуваарилах ажил үргэлжилж байна.
Коронавирусний халдварын талаар мэдээлэл өгөх 119 дугаарт өчигдөр 180 дуудлага ирсэн. Гадаадын гурван улсаас иргэд холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ямар дэглэм барих талаар зөвлөгөө авлаа. Мөн иргэдийн зүгээс үйлчилгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллан, иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээллүүд өгсөн. Иргэддээ тогтмол амны хаалтаа зүүхийг зөвлөж байна" гэв.
У.БИЛГҮҮН