Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" ОУНБ-д газардлаа. Тодруулбал, дээрх нислэгээр Европын 13 улс орноос 261 монгол иргэн эх орондоо ирлээ.
Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна. Энэ удаагийн нислэг гурван өдөр дараалан хийж буй тусгай нислэгүүдийн сүүлчийнх юм.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм.
Агаарын хөлгийг тусгай талбайд буулган, улаан, шар, ногоон бүс татан ажиллаж байна.
У.БИЛГҮҮН