Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн баян 10 сэтгүүлч

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 45 секунд

Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж, үйл явдлуудын гинжин хэлхээ тасралтгүй цуврах тусам түүнийг сонирхсон олон нийтийн мэдээллийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр. Тэр хэрээр сэтгүүлчид дэлхийн өнцөг булан бүрт болж буй шинэ үйл явдлуудыг технологийн тусламжтайгаар минутын дотор олж мэдэн цааш түгээх болсон билээ. Тэгвэл өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буйтай холбогдуулан дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй, өндөр цалинтай сэтгүүлчдийг танилцуулж байна. 


-Доор дурьдагдах сэтгүүлчид бүгд өөр өөр салбарынх боловч тэдний зорилго нь бидэнд үнэнийг олж мэдээлэх гэсэн нэгэн зүгт чиглэгддэг-

10. Roy Firestone/Америкийн сэтгүүлч/ цэвэр орлого 1,5 сая

Америкийн жүжигчин, спортын тайлбарлагч, сэтгүүлч Рой Файрстон нь өдгөө 63 настай. Тэрээр карьераа WTVJ телевизийн сурвалжлагч, мэдээний анкороор эхлүүлж байжээ.

Өдгөө түүний цэвэр орлого 1.5 сая доллар орчим байна.

Тэрээр одоо AOL вэбсайтад “Time out with Firestone” гэх спортын хөтөлбөртэй бөгөөд тэрхүү хөтөлбөр нь спорт сонирхогчдын дунд алдартай.

9. Ian Halpering /Канадын сэтгүүлч/ Орлого 2 сая доллар

Монтреаль гаралтай Канадын алдарт сэтгүүлч Ian Halpering нь баримтат кинонуудаараа алдартай нэгэн юм. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч, баримтат кино бүтээгч гэдгээрээ олонд танигдсан.

Цэвэр орлого 2 сая  доллар.

Түүний бичсэн “Bad and beautiful” болон Кардашианы гэр бүлийн үхлийн талаарх “Америкийн язгууртан гэр бүлийн эсрэг нийгмийн үзлийн сэргэн мандалт” зэрэг номууд нь бест селлер болсон юм. Тиймдээ ч Халперийн нийт хөрөнгийн дийлэнх нь түүний ном болон баримтат киноноос олсон ашиг байдаг аж.

8. Lauran Susan Green /Америкийн сэтгүүлч/ Орлого 2,1 сая доллар

Америкийн сэтгүүлч Лаурен Сюсен нь Fox телевизийн шоунаас эхлээд олон шоу хөтөлдөг.

Цэвэр орлого нь $2.1 доллар юм.

Тэрээр өдгөө 52 настай бөгөөд Fox мэдээ телевизэд Шашний мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийн багийн ахлагч хийж байна.

7. Chris Rose /Америкийн сэтгүүлч/ Орлого 3 сая доллар

Америкийн спортын сэтгүүлч Крис Роүз нь 2006-2009 оны хооронд бейсбол болон Үндэсний хөл бөмбөгийн лигтэй (National football league) холбоотой мэдээллийг бэлтгэн хүргэж байсан.

Харин одоо ABC-ийн Баттелботс гэх спортын нэвтрүүлгийг хөтөлж байгаа аж.

Одоогоор түүний нийт орлого 3 сая доллароор үнэлэгдэж байна.

6. Lisa Marie Joyner/ Цэвэр орлого 4 сая

Лиза Мари Жоёнер  нь хамгийн үзэсгэлэнтэй, халуухан сэтгүүлчдийн нэг бөгөөд KTTV, KCBS-TV-ийн оддын шоуг хөтөлдөг.

Түүний одоогийн цэвэр орлого 4 сая доллар гэж тооцоологджээ.

Тэрээр: Америкийн хөөрхнүүд, Гээгдсэн гэр бүлүүд зэрэг нэвтрүүлгийг хөтөлж байсан төдийгүй XXX:State of the Union кинонд тоглосон байна. Энэхүү үзэсгэлэнтэй сэтгүүлч бүсгүй жүжигчин Jon Cryer-тай гэрлэсэн бөгөөд телевизийн зарим шоунд хамтдаа зочноор уригдан оролцдог юм.

5. Milo Yiannopoulos /Британийн сэтгүүлч/ Орлого 4 сая доллар

Британи гаралтай сэтгүүлч Мило нь “Төрөлхийн баян” гэх хочтой бөгөөд орлого нь үл мэдэгдэх боловч зарим эх сурвалжийн мэдээлсэнээр одоогоор 4 сая долларын орлоготой хэмээн тооцоологдоод байгаа аж.

Тэрээр технологийн холбогдолтой мэдээлэл бэлтгэж хүргэдэг ба Wired болон  Breitbart tech салбарт ажиллаж байна. 

4. Jackie Guerrido /Америкийн сэтгүүлч/ Орлого 10 сая доллар

Жаки Гуэрридо нь Пуэртэ Рикогийн мэдээллийн агентлагт ажилладаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаан дахь дэлхийн хамгийн халуухан цаг агаарын хөтлөгч хэмээн тодорхойлогддог. Тэрээр алдарт хөгжмийн зохиолч Дон Амортой гэрлэсэн, одоогоор 2 хүүхэдтэй аж.

Түүний орлого 10 сая доллараар үнэлэгддэг байна.

3. James Way /Британийн сэтгүүлч/ Орлого 15 сая доллар

Британийн телевизийн хөтлөгч, сэтгүүлч, BBC мотор шоуны хөтлөгч гэдгээрээ алдаршсан Жеймс Вэй нь өдөр тутмын телеграф бичдэг. Мөн тэрээр шинжлэх ухааны болон аялал, амьдралын хэв маягтай холбоотой шоунуудыг удирдан явуулдаг байна.

Түүний нийт орлого 15 сая доллар.

2. Julian Assange /Австралийн сэтгүүлч/ Орлого 86 сая доллар

Австрали гаралтай сэтгүүлч Жулиан нь компьютерийн хакер болон системийн аюулгүй байдлын мэргэжилтэй юм. Тиймдээ ч тэрээр үл мэдэгдэх эх сурвалжийн, нууцлалын зэрэг маш өндөр мэдээ мэдээлэл цацдаг гэдгээрээ алдартай ОУ-ын ашгийн бус байгууллага болох Wikileaks вэбсайтын найруулагч хийдэг. Түүний талаарх  сонирхолтой баримтыг дурдвал 1991 онд хакерийн хэргээр баривчлагдан 2006 онд суллагдаж байжээ.

Түүний одоогийн нийт орлого 86 сая доллар гэж тооцоологддог байна.

1. Anderson Cooper /Америкийн сэтгүүлч/ Орлого 100 сая доллар

Андэрсон нь Америкийн хамгийн алдартай телевизийн мэдээний хөтлөгч, сэтгүүлч мөн зохиолч билээ. Тэрээр өдгөө CNN телевизийн Андерсон Коопер 360 градус нэвтрүүлгийг шууд дамжуулан хүргэдэг.

Түүний нийт орлогыг 100 сая доллар хэмээн тооцолж байгаа ба тэрээр 1 улиралд 11 сая долларын цалин авдаг байна.

Андэрсоны гэр бүл угаас чинээлэг бөгөөд 100сая доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгөтэй аж. Түүний эмээ болох Gloria Vanderbilt нь 200 сая долларын хөрөнгөтэй ба Коопер түүнээс ганц ч доллар дутаалгүйгээр өвлөн авбал тэрээр нийт 300 сая долларын хөрөнгөтэй болох аж.

Гэвч үүнийг өвлөөгүй байсан ч, Андэрсоны одоогийн хөрөнгө болох 100сая доллар нь түүнийг дэлхийн номер 1 баян сэтгүүлч болгоход хангалттай хэмжээний хөрөнгө юм.

ДЭМБ-ын шинжээчдэд Хятадын эрх баригчдаас хариу хүлээж байна
ДЭМБ-ын шинжээчдэд Хятадын эрх баригчдаас хариу хүлээж байна
 
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг  А.Ананд гаргалаа
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг А.Ананд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.