Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ-ын шинжээчдэд Хятадын эрх баригчдаас хариу хүлээж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 43 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • ДЭМБ шинжээчдийг урихыг уриалжээ.
  • ДЭМБ Хятадын эрх баригчидтай хамтран ажиллахыг хүслээ.
  • Хятадын эрх баригчидад хүсэлт тавьсан ч хариу хэлээгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын эрх баригчдад хандан шинэ төрлийн коронавирусний эх үүсвэрийг шалгуулахаар шинжээчдийг нь урихыг уриалжээ.

ДЭМБ коронавирус амьтнаас гарал үүсэлтэйг шалгахад гаднын түншүүд болон Хятадын эрх баригчидтай хамтран ажиллахыг хүсэж байна гэж албан ёсны төлөөлөгч Тарик Язаревич мэдэгджээ.Пүрэв гарагт ДЭМБ-ын төлөөлөгч Гауден Галеа Их Британийн “Sky News” сувагт ярилцлага өгөхдөө ДЭМБ-ын шинжээчид Хятад улсад коронавирусний халдварын гарал үүслийг судлахад оролцох урилга ирүүлэх хүсэлт тавьсан ч хариу аваагүй гэж мэдээлсэн.

Коронавирусийг хүн бүтээгээгүй, харин амьтнаас гаралтай гэдэгт тус байгууллага итгэлтэй байгаа ч халдварын эх үүсвэрийг бүрэн судлахын тулд ДЭМБ-ын шинжээчдэд Ухань дахь лабораторид нэвтрэх зөвшөөрөл шаардлагатай байна гэж тэрбээр онцолсон байна.

                                                                                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: Reuters  

Ховд аймгийн орох, гарах хөдөлгөөнийг нээжээ
Ховд аймгийн орох, гарах хөдөлгөөнийг нээжээ
 
БНХАУ-ын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр боллоо
БНХАУ-ын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.