Туркийн нийслэл Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байгаа ба эрэгтэйчүүдийн төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ.
Б.Батхишиг нь суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болж байгаа юм.