Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж байгаа талаар АН мэдээлэл хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

No description available.Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өнгөрөгч амралтын өдрүүдээр хуралдаж ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарыг АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн болохыг тогтоож АН-ын гишүүнчлэлээс хасах ҮДХ-ны дүгнэлт тогтоолыг гаргаж АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл эл асуудалтай холбогдуулан өнөөдөр /2022.08.29/ дээрх гишүүдийг намаас хөөсөн талаар 11 цагт мэдээлэл хийхээр болжээ. Түүнчлэн энэ үеэр С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөх аж.

Эрүүл Мэндийн салбарын 100 залуу Харвардад цахимаар суралцана
Эрүүл Мэндийн салбарын 100 залуу Харвардад цахимаар суралцана
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.