Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл Мэндийн салбарын 100 залуу Харвардад цахимаар суралцана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дэлхийн шилдэг Харвардын их сургуульд богино хугацааны сургалтад  хамрагдаарайЭрүүл мэндийн салбарыг ирээдүйд удирдах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Харвардын Их сургуультай хамтарсан 1 жилийн хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сараас боловсруулж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны 100 залуусыг Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс ил тодоор шалгаруулан хамруулах аж.

Эл хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн статистик, өвчлөлийн тархвар зүй анхан шат ба ахисан түвшинд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, манлайлал, кризис менежмент, эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг тэнхим, цахим хэлбэрээр Харвардын баг заах юм. Энэхүү хөтөлбөрийг ЭМЯ зүгээс донор байгууллага, Харвардын Их Сургуультай хамтран зохион байгуулна. Уг ажлын хүрээнд Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ Хүүхдийн сангийн сууриан төлөөлөгч Эвариста Комлантай уулзаж санал солилцлоо.

“Үйлдвэрийн хэт чанга шуугианд чихний сормууслаг эсүүд гэмтэж сонсгол буурдаг“
“Үйлдвэрийн хэт чанга шуугианд чихний сормууслаг эсүүд гэмтэж сонсгол буурдаг“
 
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.