Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Төлбөр төлөөгүй хэрэглэгчдээс болж Хангай хотхоны усыг хязгаарлах нь төлбөр төлсөн хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сүхбаатар дүүргийн ХАНГАЙ ХОТХОН -ы оршин суугчдаас гаргасан хэрэглээний халуун хүйтэн усыг хязгаарлаж хэрэглэгчдийн эрхийг хохироож байна гэх гомдол ШӨХТГ-т иржээ. Уг гомдлыг судалж Хангай хотхон ХХК -д Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулав.

Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн үүсгэсэн өрийн улмаас тухайн хотхоны нийт хэрэглэгчдийн усыг хязгаарлах нь төлбөрөө төлсөн хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа асуудал юм.

Гэвч олон айл өрхүүд төлбөрөө төлөхгүй өр ихээр үүсгэж, хуримтлагдаж байгаагаас шалтгаалан тухайн Орон сууцны контор болон УСУГ, ОСНААУГ-ын харьяа конторуудын үйл ажиллагаа доголдож, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж буй тул оршин суугчид, СӨХ-үүд хариуцлагатай байж хэрэглээний төлбөрөө төлөх, төлбөр төлөхгүй байгаа оршин суугчдын төлбөрийг төлүүлэхэд анхаарах шаардлагатай юм.

МХЕГ: Болц гүйцээгүй түүхий самар түүж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
МХЕГ: Болц гүйцээгүй түүхий самар түүж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
 
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
100 АЙЛ ОРЧИМД ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООЧ: PC-нээс гараад явж явахдаа нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.