Байнгын хороо, чуулганы хуралдаан өнөөдөр хуралдаж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, ТББХ 14, 16, 18 цагуудад хуралдана. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15, 17, 19 цагуудад хуралдахаар товлосон байна.
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас УИХ-ын 4-өөс дээш гишүүн Засгийн газрын гишүүн байж болно хэмээн шийдсэн. Энэ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах боломж үүсч байгаа юм. Мөн Үндсэн хуулийн зарим зүйл заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа билээ.