Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Өнөөдөр болох ҮЙЛ ЯВДАЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Төрийн ордонд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Монгол-Солонгосын Политехник коллежийн хурлын танхимд

08:30 цагт Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, хувийн хэвшлийн оролцоо, хөдөлмөрийн зах зээл, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэхчлэн олон чухал сэдвээр зөвлөлдөх уулзалт болно.

Спортын төв ордны гуравдугаар давхрын 303 тоот өрөөнд

10:00 цагт Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулах ёслол болно.

10:30 цагт ОХУ-д болсон “Азийн хүүхдүүд-2022” наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг хүлээн авч шагнал гардуулах ёслол болно.

“Мишээл экспо” төвд

10:00 цагт "ТУРК ЭКСПО-2022" үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

Эмээлтэд

10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж, мах экспортлох боломжтой болсон 11 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн лацыг авч, экспортын бэлтгэл ажилд хяналт тавина.

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны гадна

11:00 цагт иргэн О.Энхмаа сайд Х.Нямбаатарт яамны 2022 оны 707 тэрбум төгрөгийн зарцуулалтыг улирал тутмаар тайлагнаж албан бичгээр хариу ирүүлэх, Тахилтын эмнэлгийн асуудлаар шаардлага хүргүүлнэ.

КОВИД-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
КОВИД-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц