Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ: Өнөөдрийн байдлаар 1500 гаруй оюутан залуус, цэргийн алба хаагчид ургац хураалтад оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын засгийн газраас өнгөрсөн хаврын тариалалтын үед хүнсний ногоо тариаланчдад анх удаа 54 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй, хөнгөлөлттэй зээлийг олгосон. Үүнээс гадна 10 нэр төрлийн хүнсний ногоог урамшуулалтай болгон зарласан.

Үүний үр дүнд хүнсний ногооны тариалалтаар дотоодын хэрэглээний 70 хувийг хангахаар тооцоо гарч байна. Өнгөрсөн жилийн хугацаанд хүнсний ногооны 58 хувийг хангаж байсан бол энэ жил 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. Мөн газар тариалангийн асуудалд хүн хүчний асуудал маш чухал байна.

Тиймээс засгийн газраас намрын ургац хураалттай холбоотойгоор, ургацын бэлтгэл ажлыг хангах зорилгоор оюутан сурагчдыг болон цэргийн алба хаагчдыг намрын ургац хураалтад дайчлахаар болсон. Нийт 4776 хүний захиалга ирсэнээс 1500 орчим оюутан, цэргүүд Дархан, Сэлэнгэд ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Б.Жавхлан: Эрдэнэтийн 49 хэлцлийн хүрээнд ХХБ-аас 480 тэрбум төгрөг суутгасан
Б.Жавхлан: Эрдэнэтийн 49 хэлцлийн хүрээнд ХХБ-аас 480 тэрбум төгрөг суутгасан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд