Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Эрдэнэтийн 49 хэлцлийн хүрээнд ХХБ-аас 480 тэрбум төгрөг суутгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2022.08.24/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв. Тэрбээр " Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоол буюу "Эрдэнэт Үйлдвэр" ХХК, "Монголросцветмет” ХХК-ын 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах, хэлэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулах тогтоол, 2018 оны ҮХЦ-ийн дүгнэлт зэргийн биелэлтийг хангах дараагийн Засгийн газрын шийдвэр гарлаа.

Эхний шийдвэр 2022 оны зургаадугаар сард гарч 166 тэрбум төгрөгийг харилцан суутгал хийхээр шийдвэрлэсэн.

Энэ удаагийн шийдвэрээр Монголбанкны Худалдаа Хөгжлийн банкнаас авах авлага буюу ХХБ-наас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийг суутгаж авснаар нийт 580 гаруй тэрбум төгрөгний харилцан суутгал хийхээр боллоо. Ингэснээр Эрдэнэт Үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын өмч болгох томоохон алхам болж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад авсан шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо." гэв.

“НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээх төлөвлөгөөтэй байна“
“НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээх төлөвлөгөөтэй байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд