Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн судалгааг танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Япон улсын төлөөлөгчид өнөөдөр НЗДТГ-т зочлох үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид Улаанбаатар хотын амьсгалын дээд замын болон зүрх судасны өвчлөлийн талаарх судалгааг танилцуулав.

Улаанбаатар хотод жилд зүрх судасны өвчлөл ихсэж, илүүдэл жинтэй холбоотой асуудал зэрэг өвчлөл түгээмэл байна. Нөгөөтээгүүр хамрын хөндийн эрхтний буюу харшил, агаар орчны бохирдлоос үүссэн амьсгалын замын олон төрлийн шинэ өвчин гарч байна. 2015-2022 онд Улаанбаатар хотод 886.8 мянган хүн амьсгалын дээд замын өвчлөлд өртөж, тэднийг эмчлэхэд 345.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Амьсгалын дээд замын 23 төрлийн өвчлөл бүртгэгдсэнээс 10 төрлийн өвчин зонхилон гарч, нийт өвчлөгсдийн 74 хувийг эзэлж байгаа аж.

Өнөөдрийн байнгын хороо, чуулганы хуралдаан хойшиллоо
Өнөөдрийн байнгын хороо, чуулганы хуралдаан хойшиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд