Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Эрээнд хатуу хөл хорио тогтоосон ч ХИЛЭЭ ХААГААГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Эрээн хотын Шуурхай штабаас наймдугаар сарын 14-ний өдрийн 18 цагаас эхлэн тус хотын өндөр, дунд эрсдэлтэй бүсүүдийг бага эрсдэлтэй бүс болгон бууруулж, хөл хорионы дэглэмийг цуцлах шийдвэр гаргаад байсан. Гэвч өнгөрөгч амралтын өдөр буюу наймдугаар сарын 20-нд коронавируст халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн тул хатуу хөл хорио тогтоож, иргэдээс шинжилгээ авч буй юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд Эрээн хилээ хаасан гэх мэдээлэл гараад байсан юм. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Эрээнд хөл хорио тогтоосон нь үнэн. Гэхдээ Эрээний боомтоор ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Хаасан зүйл байхгүй" гэлээ.

Х.Нямбаатар: ҮХЦ-ээс ирэх бичгээс шалтгаалж ҮХНӨ оруулах асуудал яригдана
Х.Нямбаатар: ҮХЦ-ээс ирэх бичгээс шалтгаалж ҮХНӨ оруулах асуудал яригдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд