Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: ҮХЦ-ээс ирэх бичгээс шалтгаалж ҮХНӨ оруулах асуудал яригдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын засгийн газар өнөөдөр /2022.08.22/ ээлжит бус хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар, УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн давхар дээл хашиж болно гэсэн үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Сая манай намын бүлэг хуралдаж, ҮХЦ-ийн тогтоол шийдвэртэй танилцлаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд буюу 1992 оноос хойш ҮХЦ нь үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгосон анхны тохиолдол боллоо.

Үндсэн хуулийг ердийн хуультай адилтгаж, ҮХЦ-ийн шийдвэрээр үйлчлэлийг нь бүр мөсөн зогсоож болохгүй. Эсэргээрээ үндсэн хуульд нэмэлт биш, өөрчлөлт оруулах асуудлыг судалж үзэх ёстой гэсэн агуулга яригдлаа. ҮХЦ-ээс ирэх дараагийн бичиг шийдвэрээс шалтгаалж ҮХ-д өөрчлөлт оруулах асуудал яригдана.

Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ үүнтэй тэмцэнэ гэсэн буруу ойлголттой байна. Энэ талаар бүлэг огт дурдаагүй. Харин 39.1 зүйлийн хоёр дахь өгүүлбэр нь ҮХ-ийн 29-тэй зөрчилдөж байна гэсэн үүднээс хүчингүй болгох тогтоол гарсан" гэв.

Д.Тогтохсүрэн: ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх учраас ҮХНӨ-ийг ярихаас өөр аргагүй болж байна
Д.Тогтохсүрэн: ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх учраас ҮХНӨ-ийг ярихаас өөр аргагүй болж байна
 
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.