Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Магалжав: Орон нутагт явж байгаа учир допингийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд дөрөв давсан 64 бөх болон сур харвааны 16 мэргэнээс допингийн шинжилгээ авч, сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн. Үүний дагуу нийт допингийн шинжилгээнээс 77 хариу одоогийн байдлаар гараад байгаа бол үлдсэн гурвых нь хариу гарснаар нийтэд ил тод мэдээлэх талаар албаны эх сурвалжууд мэдээлээд буй.

Тэгвэл сүүлийн үед допингийн шинжилгээний хариу задарсан гэх мэдээлэл байгаа ба долоон бөхөөс допинг илэрсэн, тэр дундаа аварга цолтноос допинг илэрсэн гэх мэдээлэл тархаад буй юм.

Иймд бид Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжаваас допингийн асуудалд байр сууриа илэрхийлэх эсэхийг асуухад, "Орон нутагт явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй, допингийн шинжилгээний хариу зөвхөн Үндэсний их баяр наадмын комисст ирдэг тул хариуцсан газраас асуух нь зүйтэй” гэсэн юм.

Ковид-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
Ковид-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд