Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

- “Миллениум плаза”-д

09:00 цагт Залуучуудын иргэний нийгмийн наймдугаар чуулган болно.

- Монгол Улсын Боловсролын Их Сургуульд

09:00 цагт БШУЯ болон Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх ажлын хүрээнд их дээд сургуулиудтай хамтран цэцэрлэгийн 765 туслах багш зуны улиралд бэлтгэсэн талаар мэдээлнэ.

- Нийслэлийн боловсролын газарт

09:30 цагт Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх “Ухаалаг хөтөч” болон “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөрийн нээлт болно.

- Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White rock center”

10:00-18:30 цагт Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Монгол-Японы бизнес форум 2022” зохион байгуулагдана.

- Боловсрол Шинжлэх Ухааны Яамны байранд

11:00 цагт дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар мэдээлнэ.

- Монголын Үндэсний музейд

11:40 цагт "Модон урлал Монгол авдар" үзэсгэлэн, шинэ номын нээлт болно.

Сэлэнгэ аймагт ашигт малтмал олборлож байсан “Адексмайн” ХХК-ны үйл ажиллагааг зогсоолоо
Сэлэнгэ аймагт ашигт малтмал олборлож байсан “Адексмайн” ХХК-ны үйл ажиллагааг зогсоолоо
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.