Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгос, Монгол эмч нар хамтран түлэнхийн сорвитой 100 хүүхдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэг хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд зориулсан Солонгос, Монгол эмчийн үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгөхөөр болжээ.

Тодруулбал, Солонгос, Монгол Улсын эмч нар хамтран түлэнхийн сорвитой хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийх юм. Энэхүү "2022 Хан-Мон фестиваль" нь Жуковын талбайд 2022 оны 8-р сарын 20 өдөр буюу ирэх Бямба гарагт 09.00- 19.00 цагийн хооронд болох юм. Мөн эхэнд очсон 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэх аж. Харин үүнээс илүү хүнийг үзэх боломжгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Уг үзлэгт 0-16 насны хүүхэд хамрагдах бөгөөд урьдчилсан байдлаар цаг авах боломжгүй юм.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд ковид19-ийн 151 тохиолдол илэрлээ
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд ковид19-ийн 151 тохиолдол илэрлээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.