Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийн бүлгийн даргатай холбоотой заалтаар ҮХЦ-д ханджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн үеэр цаг үеийн асуудлуудад байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр АН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Миний бие өчигдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. УИХ-ын тухай хуулийн 31.12 зүйлд орсон нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж гомдол гаргасан юм. Тус заалтад бүлгийн даргатай холбоотой хуульчилсан байдаг. Би найман жил УИХ-д сууж байсан. Тухайн үед Лүндээжанцан гишүүн мэргэжлийн байр суурь илэрхийлдэг байсан.

УИХ нь аливаа зүйлийн бүтцийг өөрчлөхийн тулд хууль санаачлах хууль санаачлах эрхтэй. Бүлгийн үйл ажиллагааг зүгээр л нэг байнгын хороо шиг, харъяа байгууллага шиг байдлаар бүтэц өөрчилсөн өөрчлөлт оруулсан. Энэ заалтыг гаргаснаар хугацаанаас нь өмнө огцруулах, чөлөөлөхөөр намууд дотоод үйл ажиллагаанд нь орох нөхцөл үүсэж байгаа юм. мэргэжлийн хуульчид санал бодлоо ирүүлээрэй гэж хүсмээр байна. Өнөөдөр бүх зүйл замбараагүй болчихож. Үндсэн хууль үндсэн хуулиа зөрчсөн гээд цэц нь шийдчихэж байна шүү дээ" гэв.

Ч.Өнөрбаяр: А.Отгонбаатар аа, битгий МАН-ын “цагаан хоолойчин“ хийгээд бай
Ч.Өнөрбаяр: А.Отгонбаатар аа, битгий МАН-ын “цагаан хоолойчин“ хийгээд бай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд