“Эрүүл Мэндийн Ажилтны Өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, ажилчдыг төрийн дээд одон медалиар шагнасан. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Ж.Баярсайхан нарыг Алтангадас одонгоор тус тус шагналаа.
Ц.Билэгтсайханы хувьд, Хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад 2021 оны есдүгээр сараас эхлэн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа юм.