АН-ын гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас баривчилсан. Ямар үндэслэлээр саатуулсан талаар ЦЕГ-аас тодруулахад "Өнөөдөр цагдаагийн байгууллагад Гаалийн ерөнхий газраас согтуу хүн танхайраад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс очсон. Одоогоор шалгаж байна" гэлээ.
Д.Мөнх-Эрдэнэ нь өнөөдөр ГЕГ-ын үүдэнд лайв хийсэн. Ингэхдээ цагдаагийн албан хаагчдын үг хэлээр доромжилж буй нь лайвт бичигдсэн байдаг. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд лайв хийсэн. Ингэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нарыг элдвээр хэлж, мөн зарим улстөрчдийг найз охидуудаа төрд томилсон зэргээр олон нийтэд мэдээлсэн билээ.