Алтанбулаг боомтоор орж ирсэн улс хоорондын ачаа тээврийн 49 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүллээ. Тодруулбал, 2020 оны 04 дугаар сарын 29-ний өдөр
- Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд: ачаа буулгах 30 тээврийн хэрэгслийн 8 монгол , 22 гадаад жолооч
- Орхон аймагт ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 1 монгол, 3 гадаад жолооч
- Дархан-Уул аймагт ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 монгол жолооч
- Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 14 тээврийн хэрэгслийн 3 монгол, 11 гадаад жолооч нийт 13 монгол , 36 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг тандалт, шинжилгээнд хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 49 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан Цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ.
Ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамж хүргүүлэн, хяналт, тандалт үргэлжилж байна.
Эх сурвалж: Сүхбаатар боомтын хилийн мэргэжлийн хяналтын алба