Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд өнөөдөр дахин гал гарсан байна.
Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 15:59 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах 14 дүгээр ангийн есөн албан хаагч ажиллан, галыг бүрэн унтраасан тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Галын улмаас нэг га газарт шар өвс шатсан байна.
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.