Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонгконг руу зорчих иргэдийн тусгаарлалтын долоо хоногийг гурав болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Цар тахлын нөлөөнөөс үүдэн Хонгконгийг зорьж буй иргэдийг долоо хоногийн турш тусгаарлалтад байлгаж байсан бол өнгөрөгч баасан гарагаас эхлэн гурав хоног тусгаарлахаар болжээ. Энэ талаар Хонгконгийн Ерөнхий консулын газраас мэдэгдсэн ба,

"2022 оны наймдугаар сарын 12-ны Баасан гарагаас эхлэн Хонконгт ирэх зорчигчдыг тусгаарлах хоногийг одоогийн долоогоос гурав болгон бууруулахаар болов. Гадаад улсаас зорчигчдыг тусгайлан заасан зочид буудалд гурав хоног тусгаарлаад, ковид-19-ийн шинжилгээ нь сөрөг гарвал дөрвөн хоног гэрт нь гаргаж, энэ үеэр өөрийгөө ажиглахын хажуугаар түргэвчилсэн шинжилгээ өгч дөрөв, зургаа дахь өдрөө ПГУ шинжилгээ өгөх шаардлага тавих юм. Өөрийгөө ажиглах дөрвөн хоногтоо иргэдийг зоогийн болон уушийн газар, гоо сайхны салон, спорт заал гэх мэт газруудад очихыг хориглох ч ажилдаа явах, дэлгүүр орох, энэ зорилгоор нийтийн унаанд суухыг зөвшөөрнө" гэжээ.

Өнөөдөр нийслэлд 20 хэмийн дулаан, бороо орно
Өнөөдөр нийслэлд 20 хэмийн дулаан, бороо орно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.