Арилжааны банкууд бүх төрлийн зээл олголтоо зогсоосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй. Тодруулбал, иргэдийн зүгээс банкууд ипотекийн зээл олгохгүй байна гэх мэдээллийг өгсөн бол банкуудын зүгээс Голомт, Хаан банкуудын ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа. Харин Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк ипотекийн зээл олгохгүй байгаа гэв.
Иймд уг мэдээллийг Монголбанкнаас тодруулахад "Ипотекийн зээлийн энэ сарын санхүүжилт олгогдоогүй байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил царцаасантай холбоотойгоор бага зэргийн хүндрэл гарах магадлалтай. Ер нь зээлийн эргэн төлөлтийг хийгээд дахин санхүүжүүлэлт хийж явуулдаг тогтолцоотой. Арилжааны банкуудад ипотекийн зээлийн хүсэлт бөөгнөрчихөөд зээлээ судалж амжихгүй байгаа учир зарим төрлийн зээл олголтыг зогсоож өмнө ирсэн хүсэлтүүдийг судалж байгаа гэх мэдээлэл байна" гэдгийг хэллээ.