Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьсны улмаас осолдож, 10 настай хүү нь нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Уулнаас гол руугаа нүүдэллэж байсан малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад автозамын зорчих хэсэгт онхолдож, 10 настай хүү нас баржээ. Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Өндөр тэвх” гэдэг газар “Портер” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт зорчигч нь хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 10-ны өдрийн 16:15 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт түүний хүү 10 настай эрэгтэй М хавчуулагдаж нас баржээ.

Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгаалжээ
Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгаалжээ
 
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.